​"Эрхэмбаяртай үдэш" цэнгүүн энэ сарын 18-нд болно

2022-03-16,   526

Энэ сарын 18-нд буюу Монгол цэргийн баярын өдрөөр Онцгой байдлын албан хаагчдадаа зориулан Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр "Эрхэмбаяртай үдэш" цэнгүүн зохион байгуулахаар болсон байна.  
 
Энэхүү тоглолтын орлогыг цар тахлын хүнд цаг үед цаг наргүй ажилласан Онцгой байдлын алба хаагчдад зориулах юм. Тодруулбал, Онцгой байдлын гурван албан хаагчдад өргөө цагаан гэр, нэг албан хаагчдад нэг өрөө байрны урьдчилгаа бэлэглэхээр цэнгүүний бэлтгэл ажлыг эхлүүлжээ. 
 
Энэхүү цэнгүүнд Ардын жүжигчин Л.Долгор, МУСТА дуучин Д.Отгонжаргал, МУГЖ дуучин Л.Болдбаатар, МУСТА дуучин Б.Болдбаатар, Ардын урлагийн "Жонон" хамтлаг зэрэг сор болсон уран бүтээлчид уригдан оролцох юм.  Баярын тоглолт "Их наяд" төвд тухай болох мэдээллийг зохион байгуулагчдын зүгээс өгч байна.

​"Эрхэмбаяртай үдэш" цэнгүүн энэ сарын 18-нд болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ