ХААН банкны АТМ-ыг галдан шатаахыг завдсан этгээдийг эрэн хайж байна

2022-03-17,   324

Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбарыг галдан шатаахыг завдсан хэрэг гарчээ.
 
Тодруулбал,  Өлгий сумын 13 дугаар багт байрлах ХААН банкны "Таван богд" салбарын үүдэнд байрлах АТМ-д үл таних этгээд галдан шатаахыг завдсан байна. Тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээд нүүрээ нуусан макс, малгайтай уг хэргийг үйлдсэн гэх бөгөөд гал тавиад хэргийн газраас зугтсан байна. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байна. Уг хэргийг үйлдсэн этгээдийг эрэн хайх ажиллагааг Улсын хэмжээнд эхлүүлжээ. Хэргийн газрын үзлэг болон камерийн бичлэгээр бага оврын савалгаатай газ ашигласан байж болох эд мөрийн баримтууд олдсон аж.

ХААН банкны АТМ-ыг галдан шатаахыг завдсан этгээдийг эрэн хайж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ