Энэ сарын 16-ний 21 цаг 50 минутад Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны дугаар тоотод хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирүүлжээ.
Дуудлага мэдээллийн дагуу Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс хэргийн газрын үзлэгийг явуулахад 54 настай, эмэгтэй Т нь гадны нөлөөтэй байж болзошгүй нас барсан нөхцөл байдал тогтоогдсон байна.
Тус дүүргийн цагдаагийн хэлтсээс хэргийг илрүүлэх чиглэлээр шуурхай ажилласны үр дүнд 46 настай, эрэгтэй Э нь хамтран амьдрагч 54 настай эмэгтэй Т-г амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдон тул холбогдогчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Чингэлтэй дүүрэгт хүн амины ноцтой хэрэг гарчээ |
|