Лхагва гарагт Нидерландын Хаант Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консулаар томилогдсон Б.Дэлгэрмаад ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Экзекватурыг гардуулав.
Экзекватур нь хүлээн авагч улсын зүгээс кoнсулын албан ёсны үүргээ гүйцэтгэхийг КГ-ын тэргүүнд эцэслэн зөвшөөрч байгаа акт юм.
Тэгвэл Монгол Улсын харьяатаас гарах хүсэлтээ удаа дараа өгч, Нидерландын Вант улсын иргэний харьяалалтай болох хүсэлтээ гаргаж байсан гэгдэх УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн эхнэр Б.Дэлгэрмаа Өргөмжит консулаар томилогдсон нь олны анхаарлыг ихээхэн татаж байна.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нь 2013 онд "Монгол Улсын харьяатаас гарахыг хүсэгчийн анкет"-ыг гар бичмэлээр бөглөж, "Аль улсын харьяат вэ" гэсэн асуултад "Нидерланд улс" гэж бичсэн баримт нэгэнт ил болсон. Мөн УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг Нидерланд улсын иргэншилтэй болохыг баталсан гадаад паспортын зураг ч олон нийтэд ил болоод байгаа юм. Тэгвэл түүний эхнэр Б.Дэлгэрмаа нь Недерландын иргэншилтэй юу гэсэн асуулт ч урган гарч ирээд байна. Б.Дэлгэрмаагийн хувьд luxury брэндүүдийн нэг LV-гийн Монголд нээсэн салбарыг удирдаж байгаад нэг их удалгүй дэлгүүрээ хаасан байдаг.
"Г. Амартүвшинг УИХ-ын нэр дэвшихэд нэгэн цагт удирдлага нь байсан АРД гэх тодотголтой Ч.Ганхуяг "Түүнийг ийм хyлгайч, хyдaлч, ypвагч гэдгийг нь мэдээгүй. Нэг өдөр МAН-ын гишүүн болоод Бага хуралд дэвшээд, нэг өдөр сoнгуульд нэp дэвших мандатаа авчихлаа. Амартүвшин Голландад буй байшин, эхнэр хүүхдээ ил болго. УИX-ын гишүүн болоод сонгогчдынхоо итгэлийг олж авах гэж байгаа юм бол 1993 оноос хойш 2010 онд болсон бүх үйл явдлаа тайлбарла" хэмээн бичиж байв"
| Нидерландын иргэн байж болзошгүй Г.Амартүвшингийн эхнэр Б.Дэлгэрмаа тус улсаас Монголд суух Өргөмжит консул болов |
|