Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын иргэн гэрээсээ гараад сураггүй болжээ.
Тодруулбал, тус сумын Гурванбаян багийн “Дэл-Үзүүр” гэдэг газар тус сумын харьяат иргэн Л гуравдугаар сарын 16-ны өдрийн 16:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлага мэдээлэл энэ сарын 17-нд ирсэн байна.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн Л /84 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар Өмнөдэлгэр сумын чиглэлд 19:40 цагт явсан бөгөөд 22:20 цагт цагт очиж хоносон байна. Улмаар гуравдугаар сарын 18-ны өдрийн 07:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Сураггүй болсон 84 настай эмэгтэйг эрэн хайж байна |
|