Хотын дарга аа, Үндэсний соёл, амралтын хүрээлэнд юу ч барих хэрэггүй

2022-03-21,   466

Өнгөрсөн баасан гарагт хүүхдийн парк буюу Үндэсний соёл, амралтын хүрээлэн /ҮСАХ/-гийн газрыг зориулалтын дагуу ашиглах, нийслэлийн иргэн бүрд нээлттэй байлгах  үүднээс хашаа, хайсыг буулгаж эхэлсэн үйл явц олон нийтийн талархлыг хүлээлээ. 
 
Гэхдээ ирэх гурван жилийн хугацаанд өрнөх бүтээн байгуулалтын хүрээнд нийт 6.9 га газарт битүү дээвэртэй тоглоомын төвүүд, кино театр, музей, галерей барих төлөвлөгөөг олон нийт сэтгэл дундуур хүлээн авлаа. Өнөөдөр нийслэлд кино театр музей, галерей хангалттай бий. Харин чөлөөт цагаа өнгөрөөх гадны орнуудынх шиг цэцэрлэгт хүрээлэн, зүлэг ногоо, модтой орчин л хэрэгтэй байгаа талаар нийгмийн сүлжээнд санал хүсэлтүүд гарч байна. 
 
Тухайлбал, нэгэн иргэн нийгмийн сүлжээндээ "Өнөөдөр ойн өдөр. Паркын газраа надад 10 жилийн хугацаатай өгчих. Би төсвөөс сохор зоос авахгүй, зүлэг, мод тариад түүнийг Хөлөөвийнхэнтэйгээ арчилж хамгаалаад сайхан цэцэрлэгт хүрээлэн болгоод өгий. Энд тэнд очиж мод тарж усалж байснаас эндээ төвлөрч ажиллавал сайн. Бид УБ хотын гудамжинд сарнайн бут ургуулж байсан туршлагатай" хэмээн бичжээ.
 Иргэд ийнхүү паркын газрыг зүлэг модтой орчин бий болгохыг хүсэж байна. Иймээс хотын дарга паркын газрыг хэрхэн тохижуулах талаарх иргэдийн саналыг харгалзан үзэх нь зүйн хэрэг биз ээ. 
 
 

Хотын дарга аа, Үндэсний соёл, амралтын хүрээлэнд юу ч барих хэрэггүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ