Энхийн хэлэлцээр хийхээр хоёр улсын Ерөнхийлөгч биечлэн уулзахаар болжээ

2022-03-21,   721

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эцэст нь Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскитэй биечлэн уулзаж, энхийн хэлэлцээ хийхээр тохиролцсон талаар ОУ-ын хэвлэлүүд бичиж эхлээд байна.
 
Дайн эхэлснээс хойш олон хот сууринг Оросын тал бөмбөгдөж, энгийн иргэд төдийгүй хүүхдүүд амиа алдаж байгаагийн дээр дайны улмаас Украины  хоёр сая гаруй иргэн орон гэрээ орхин дүрвэхээс аргагүй болоод байгаа юм. 
 
Мөргөлдөөн эхэлснээс хойш хоёр талын төлөөлөгчид хилийн бүсэд биечлэн болон цахимаар хэд хэдэн удаа уулзалт хийсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй юм. Тиймээс хоёр улсын Ерөнхийлөгч биечлэн уулзахаар болжээ.

Энхийн хэлэлцээр хийхээр хоёр улсын Ерөнхийлөгч биечлэн уулзахаар болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ