Тухайн барилга нь Lingotto дүүрэгт байрладаг бөгөөд 1916 оноос баригдаж эхлээд 1923 онд анх ашиглалтад орж байсан уг барилга нь Итали улсын Fiat авто машин үйлдвэрлэлийн байгууламж бөгөөд дээвэр нь 507 метр урт, 24 метрийн өргөн уралдааны тойрог зам бүхий шийдэлтэй ажээ.
Дотоод зохион байгуулалтын хувьд машин газар доорх давхраас дээврийн хэсэг хүртэл явах боломжтой бөгөөд дамжин өнгөрч буй давхар бүрд машинд зориулсан онцгой хэсгүүдтэй юм.
Манай улсын хувьд метро 2022 онд ашиглалтад оруулна гэж мэдэгдэж байсан ч одоог болтол ажил хэрэг болоогүй байна. Метро байг гэхэд Улаанбаатар хотын тулгамдсан толгойн өвчин болоод буй нэг асуудал бол авто зогсоол билээ. Шинээр баригдаж буй үйлчилгээний зориулалттай зарим барилга байгууламжаа уг загвараас санаа авч барих нь авто зогсоол шийдэх мөн хотын өнгө үзэмж, эмх цэгцтэй байдалд том нөлөө үзүүлэх нь дамжиггүй.
Сонирхолтой: Итали улсын Lingotto дүүрэгт байрлах дээвэр нь авто зам бүхий барилга |
|