Өмнөговь аймгийн Цогтцэций сум ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж 1 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдаж нас барсан байна.
Тодруулбал, нүүрс ачин Говьсүмбэр аймгийн чиглэлд зорчиж явсан жолооч Э-гийн “ND-4250” загварын зүтгүүрийн араас мөн талбайгаас Цогтцэций сумын чиглэлд зорчиж явсан тус сумын Цагаан-Овоо багийн харьяат иргэн Ж нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж “Аллён” загварын суудлын автомашиныг мөргөж суудлын автомашины жолооч нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
| Согтуурсан үедээ жолоо барьж, машин мөргөснөөс нэг хүн нас баржээ |
|