Хан Хэнтийн дархан цаазат бүсээс загас хууль бусаар агнасан иргэнд хуулийн хариуцлага тооцсон байна. Тодруулбал, 14 зэвэг загас зөвшөөрөлгүй агнаад, энэ тухайгаа өрийн фэйсбүүкт "Загасчлаад ирлээ" гэж мэдээлсэн иргэн Б-г 970 мянган төгрөгөөр торгожээ.
Иргэний фэйсбүүк дэх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэнд тооцсоноос гадна, бусдыг цахим сүлжээнд хууль бус агнуурт уриалан, сурталчилсан гэдэг үндэслэлээр дээрх арга хэмжээ авчээ.
Хууль бусаар загас агнасан эдгээдийг 970 мянган төгрөгөөр торгожээ |
|