-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сенсаци.мн сайтын үзэгчдэд Наурын-Нарны баярын талаар мэдээлэл өгөөч?
Баярлалаа. Сенсаци.мн сайтыг үзэж байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Наурыз-Нарны баяр нь анх Иранд буюу Персийн эзэнт гүрний үе МЭ II зуунаас тэмдэглэгдэж ирсэн нь мэдэгддэг. Эртний Персийн он тооллоор шинэ оны эхлэл хавар ирлээ гэж үздэг. Иран, Курд, Перс гаралтай хүмүүс анх тэмдэглэж байгаад хожим Түрэг угсаатай ард түмнүүдэд тархсан бөгөөд Турк болон дундад Азийн орнууд 2010 онд нийлээд ЮНЕСКО-д бүртгүүлсэн баяр юм.
-Шашны талаасаа хэрхэн ойлгогддог бэ?
Исламын шашны талаасаа учир холбогдол маш бага бараг байхгүй. Эртний Персийн хаврын баяр болон Zoroastrianism шашинтай шууд холбогддог зүйл. Наурыз гэдэг үгийн хувьд Ноу буюу шинэ, руз буюу өдөр гэсэн утгатай шинэ жилийн баяр гэсэн утгатай Перс үг. Мөн 03/21 нь Иран улсад шинэ он тоолол буюу он шинээр эхэлдэг шинэ жилийн баяр 15 хоног амардаг.
Наурыз баярын талаар МУИС-ийн Түүхийн тэнхимийн ахлах багш Доктор Д.Анхбаяртай ярилцлаа |
|