Мэс засал хийхдээ өвчтнийхөө биед зүү үлдээсэн үү

2022-03-23,   490

Баян-Өлгийн аймгийн нэгдсэн эмнэлэгт өнгөрсөн есдүгээр сард мэс засал хийлгэсэн жирэмсэн эмэгтэйн биеэс хоёр ширхэг зүү гарч ирсэн гэх мэдээллийг ISEE.mn мэдээллийг хүргэсэн байна. Уг асуудлаар дээрх эмэгтэйн нөхөр тус сайд хандан "Өнгөрсөн нэгдүгээр сарын 4-5-нд шилжих шөнийн 1:00 цагийн үед эхнэр маань ариун цэврийн өрөө ороод суутал яг гэдэс хэсгийг нь зүү нэвт цоолоод гараад ирсэн. Бостол бие рүү нь зүү буцаад орчихсон. Эмнэлэгт хандсан ч тусыг олоогүй учир аргагүйн эрхэнд нэг зүүг нь өөрөө ноцолдож байгаад арайхийн гаргаж авсан. 3.5 см хэмжээтэй зүү байсан. Маргааш нь эмнэлэгт очоод үзүүлтэл эмч нар “манай зүү биш” гэж хэлсэн. Ингээд эхнэрээ бүрэн шинжилгээнд хамруулахад аарцагны ясны хажууд дахиад нэг зүйл байсан, байршлыг нь тогтоож чадаагүй. Би аргаа бараад Ховд аймаг руу эхнэрээ аваачаад үзүүлтэл “аарцаг ясны дотор зүү байна” гээд шууд л хагалгаанд оруулсан. Эхнэр маань есдүгээр сарын 14-нд аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт “гэдэсний гриж” гэдэг оноштойгоор хэвтээд нугасны мэдээ алдуулалттайгаар 15-ны өдөр хагалгаанд орсон. Тухайн үед л орсон юм болов уу гэж би бодож байгаа" гэжээ
Мэс засал хийхдээ өвчтнийхөө биед зүү үлдээсэн үү
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ