Баянзүрх дүүргийн 21-р хороонд оршин суудаг иргэн эхнэрээ хутгалж гэмтээсэн хэрэг гарчээ.
Хэргийг тодруулбал, энэ сарын 23-ны өдөр 02 цагт тус дүүргийн 21-р хороо Сэлбийн гудамжинд амьдардаг эмэгтэй 21 настай Х-г түүний хамтран амьдрагч эрэгтэй 29 настай О нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хутгалсан байна. Дээрх гэмт хэргийг үйлдсэн сэжигтэн хамтран амьдрагчаа хутгалаад хэргийн газраас зугтсан гэх мэдээллийг эх сурвалж өгч байна.
Хохирогч өвдөгний гадна талд нэг удаа хутгалуулсан шархтай эмнэлэгт хүргэгджээ. Одоогоор тус хэргийг үйлдсэн этгээдийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байна.
Хамтран амьдрагчаа хутгалж, гэмтээгээд зугтжээ |
|