Эрх баригчид эмнэлэг, цэцэрлэгийн хүртээмжийг үл тоон малын хашаа барихад 34.5 сая ам.доллар зарцуулах уу

2022-03-23,   252

Энэ зураг бол Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эргэлтийн хэсэг. Зайлшгүй засан сайжруулах шаардлагатай, тулгамдсан асуудал. 
 
Мөн өнөөдөр улсын хэмжээнд гурван настай хүүхдүүдийн 60 хувийг, дөрвөн настнуудын 80 хувийг цэцэрлэгт хамруулахаар ажиллаж байгаа гэх мэдээллийг салбар яамнаас өгсөн. Гэвч үүнийг эрх баригчид тулгамдсан асуудал гэж үзсэнгүй. 
 
 Учир нь Засгийн газраас орж ирж буй Азийн хөгжлийн банкнаас авч хэрэгжүүлэх гэж байгаа уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй мал аж ахуйг хөгжүүлэх төсөлд  34.5 сая ам.доллараар 14 мянган малын хашаа хороог сайжруулах асуудлыг тусгажээ. Яг энэ асуудал нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байна. Монгол Улсад өнөөдөр малын хашаа барих ёстой юу, хүүхдийн эмнэлгээ засаж, цэцэрлэгийн хүртээмжээ нэмэгдүүлэх ёстой гэх асуулт хариултаа нэхэж байна. 

Эрх баригчид эмнэлэг, цэцэрлэгийн хүртээмжийг үл тоон малын хашаа барихад 34.5 сая ам.доллар зарцуулах уу
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ