Ц.Нямдорж: Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн хувьчлалыг ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО

2022-03-23,   562

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцуулж байна. 
 
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж мэдээлэл өглөө. Тэрбээр “Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг 2015 онд өртэй нь хувьчилж, өнөөдрийн байдлаар эзэнгүй шахам байна. Хуулийн байгууллага үүнийг шалгаж, хувьчлахад хууль зөрчсөн, хувьчилсаны дараа гэрээний үүргээ биелүүлээгүй учраас хувьчилсан шийдвэрээ хүчингүй болгох санал ирсэн. Энэ дагуу яамдаас санал авч, хувьчлалыг хүчингүй болголоо. Одоо ТӨБЗГ хуралдаж, шийдвэрээ цуцална. Үүний дараа Хөтөлийн цемент шохой компанийн асуудлыг ТӨБЗГ шийднэ" гэсэн мэдээллийг өглөө
 

Ц.Нямдорж: Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн хувьчлалыг ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ