Монголын хошин урлагийн "Маск" продакшны жүжигчин Д.Дэлгэрсайхан төрсөн охиныхоо эмчилгээний зардлыг олохоор Өвөрхангай аймгийн бүх сумдаар ганцаараа тоглож байгаа талаар мэдээлэл байна.
Тэгвэл уран бүтээлчдээс сайн үйлсийн аянд манлайлан оролцдог дуучин А COOL жүжигчин Д.Дэлгэрсайханы охины эмчилгээнд нэг сая төгрөгийн хандив өргөж байгаагаа нийгмийн сүлжээгээрээ дамжуулан мэдэгдсэн байна.
Тэрбээр "Маск хамтлагийн Дээгийд туслаарай охин нь хүн өвчтэй хөдөө орон нутгаар тоглолт хийж яваа юм байна! Би сайн танихгүй гэхдээ манай гэр бүлийн зүгээс 1 сая төгрөг хандив өргөж байна! Зовох цагт нөхрийн чанар гэдэг хүүхэд өвдөх маш хэцүү! Ойлгож бүгдээрээ дэмжээрэй!" гэжээ.
Дуучин А COOL: Жүжигчин Д.Дэлгэрсайхан охиныхоо эмчилгээний зардлыг олохоор орон нутгаар тоглолт хийж яваа юм байна. Манай гэр бүл НЭГ САЯ ТӨГРӨГ хандивлаж байна |
|