"Саруул" захынхан ЗОХИОМОЛ ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ үүсгэж байгаа юу?

2022-03-24,   340

Бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа талаар нийгмийн сүлжээнд иргэд байр сууриа илэрхийлж байна. Гэвч чоно борооноос гэгчээр барааны үнээ хэд дахин нугалж, "цаанаасаа нэмэгдэж байна" гэх үгээр халхавч хийн зохиомол үнийн хөөрөгдөл үүсгэж буй худалдаа эрхлэгчид ч олон байна.
 
Яг энэ асуудлыг нэгэн иргэн өөрийн нийгмийн сүлжээндээ хөндөн бичжээ. Тухайн иргэн "Саруул" захаас “Дэвшил трейд” компанийн тариалсан  улаан лоолийг нэг кг-ыг нь 25 мянган төгрөгөөр худалдан авсан байна. Гэвч бараа нийлүүлэгч “Дэвшил трейд” компани зах зээлд тариалсан бүтээгдэхүүнээ 12 мянган төгрөгөөр борлуулж байгаагаас үзвэл тус захынхан зохиомол хүнийн хөөрөгдөл үүсгэж байна уу гэх хардлагыг үүсгэж байгаа юм.
 

"Саруул" захынхан ЗОХИОМОЛ ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ үүсгэж байгаа юу?
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ