Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг ОГЦРУУЛЛАА

2022-03-25,   336

Баянгол дүүргийн Засаг дарга  Ө.Сумъяабаатарыг өнөөдөр ИТХ-ын төлөөлөгчдийн 72,5 хувийн саналаар огцрууллаа. 
 
 Санал хураалтад ИТХ-ын 40 төлөөлөгч 100 хувийн ирцтэйгээр оролцож, нийт 29 төлөөлөгч буюу 72.5 хувь нь Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулахыг дэмжсэн байна.
 
Түүнийг  УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын дотны найз гэх мэдээлэл бий. Дүүргийн Засаг даргын ажлаа авснаас хойш хороодын Засаг дарга нараа ч толгой дарааллан халж, сольсон. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Цар тахлын үед 25 хорооны даргыг ажлаас нь халж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Ө.Сумъяабаатарын энэхүү хууль бус үйлдэлтэй холбогдуулан арга хэмжээ авахыг хүссэн шаардлагыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт хүргүүллээ” хэмээж байсан.
 

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг ОГЦРУУЛЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ