ОХУ руу их хэмжээний ам.доллар авч явахыг завдсан этгээдийг саатуулжээ

2022-03-25,   396
ОХУ-ын Улаан-Үүд хот руу их хэмжээний ам.доллар хууль бусаар авч гарахыг завдсан иргэнийг албаныхан саатуулжээ. 
 
Монгол Улсын хилээр 5 сая төгрөг болон 15 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валют бэлнээр нэвтрүүлэхийг зөвшөөрдөг. Харин үүнээс их хэмжээний бэлэн мөнгө авч явж байгаа тохиолдолд Гаалийн мэдүүлэг заавал бөглөх ёстой байдаг аж. Гэвч дээрх иргэн их хэмжээний ам.долларыг гаалийн мэдүүлэггүй хилээр авч гарахыг завдсан бөгөөд уг хэргийг нууцын зэрэглэлтэй шалгаж байгаа талаар ISEE.mn сайт мэдээлжээ. 

ОХУ руу их хэмжээний ам.доллар авч явахыг завдсан этгээдийг саатуулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ