"E mongolia" төрийн цахим үйлчилгээний пэйж хуудсыг өнгөрсөн шөнө (2022.03.26) хакердаж, хулгайлсан байна. Хаягийн нэрийг "NFT World lnc" болгон өөрчилжээ.
"E mongolia" пэйж хуудсанд хандаж, чатаар мэдээлэл шалгуулан, үйлчилгээ авдаг иргэд хувийн мэдээллээ алдах вий гэхээс эмээж байгаагаа цахим орчинд илэрхийлсээр байна.
Төрийн цахим үйлчилгээний талаар сошиал орчинд мэдээлэл түгээдэг байсан тус хаяг 110 мянган дагагчтай байжээ.

"E mongolia" пэйж хуудсаа хакердуулжээ |
|