Чингэлтэй дүүргийн нэгэн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Н харьяаллын бус хүүхэд цэцэрлэгтээ авахдаа хахууль авсан хэргээр шүүгджээ.
Тодруулбал, 2020-2021 оны хичээлийн жилд иргэн Х-ээс 500 мянган төгрөгийн хахуулийг дансаараа шилжүүлэн авчээ. Түүнчлэн эл хэрэгт хахууль өгсөн иргэн Х ч холбогдсон байна.
Ийнхүү өнгөрсөн хугацаанд уг хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээр хлээлцэж, адил шийдвэр гаргасан байна.
Шүүхээс цэцэрлэгийн эрхлэгч Н-д нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, хахууль өгсөн иргэн Х-д нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, уг торгуулийг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоожээ.
| Чингэлтэй дүүргийн нэгэн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Н харьяаллын бус хүүхэд цэцэрлэгтээ авахдаа хахууль авсан хэргээр шүүгджээ |
|