Өсвөр насны хүүхдүүд хутгаар гарган бусдад хутга тулган сүрдүүлж, дээрэм хийсэн бичлэг нийгмийн сүлжээнд тархаад байна.
Тодруулбал, "Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо ,,,, байрны орцон дотор 2 согтуу хүн зодуулж дээрэмдүүлсэн” гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад энэ сарын 27-ны өдөр ирүүлсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу шалгахад иргэн 49 настай, Д, 48 настай Б нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай тус байрны лифтэн дотор зодуулж дээрэмдүүлсэн хэргийг
16 настай, эрэгтэй, Ц.М,
15 настай, эрэгтэй, С.Б,
13 настай, эрэгтэй Х.Ч,
16 настай, эрэгтэй Б.Н нар бүлэглэн үйлдсэнийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Цахилгаан шатанд хүн зодож, дээрэмдсэн 13-16 насны хөвгүүдийг баривчилжээ |
|