Монголын үндэсний олимпын хорооны VIII чуулган өнөөдөр Шангри-Ла зочид буудалд болж байна. Чуулганд 181 төлөөлөгчөөс 151 хүн оролцож байгаа юм. Тэгвэл дөнгөж сая олимпын хорооны шинэ удирдлагыг сонголоо.
Тодруулбал, хуралд оролцсон нийт төлөөлөгчийн 92 хувийн саналаар Б.Баттүшиг МҮОХ-г ирэх олимпын мөчлөгт удирдах Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, МҮОХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монголын биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нар нэр дэвшсэн юм. Улмаар Х.Баттулга нэрээ татсан учир Б.Баттүшиг, Э.Мөнх-Очир нарын дунд санал хураалт явагдлаа.
ШУУРХАЙ•••Б.Баттүшиг Үндэсний Олимпийн хорооны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо |
|