Цэцэрлэгийн цонхоор унасан 4 настай охин БОЭТ-ийн гэмтлийн тасагт хүргэгджээ

2022-03-30,   3852

Өнөөдөр өглөөний 08:30 цаг орчимд Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар цэцэрлэгийн цонхоор 4 настай охин унаж бэртсэн байна.
 
БОЭТ-ийн Гэмтлийн тасгийн эмч нар охинд эмнэлэгийн яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж шаардлагатай эм тариануудыг хийж байна. Охины биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд одоогоор БОЭТ-ийн "Гэмтлийн тасагт" хэвтэн эмчүүлж байна. Түүнийг аав ээж нь сахиж байгаа тухай эмч нар хэллээ. Цонхноос унасан охины дунд чөмөг хугарч, тархиндаа гэмтэл авсан гэв.
 

Цэцэрлэгийн цонхоор унасан 4 настай охин БОЭТ-ийн гэмтлийн тасагт хүргэгджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ