Засгийн газрын ээлжит хуралдаан 09.00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг тэглэх асуудлыг хэлэлцэж магадгүй гэх мэдээлэл байна.
Өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар:
Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгох,
Насанд хүрэгчдийг 19 төрлийн, хүүхдүүд зургаан төрлийн үзлэг оношилгоонд хамруулах
Нөөцийн махыг энэ сарын 25-наас худалдан борлуулах
зэрэг шийдвэрүүдийг гаргасан билээ. Мөн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан үндэслэлээр Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор нарыг ажлаас нь чөлөөлсөн.