Хичээлдээ явж байсан сурагч эксковаторт дайруулан газар дээрээ нас барчээ

2022-03-31,   1347

Өнөөдөр /2022.03.31/ бага насны хүүхэд зам тээврийн ослын улмаас газар дээрээ нас барсан хэрэг гарлаа. Тодруулбал, 11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт Амгалангийн автобусны буудлын урд замд бага насны хүүхэд эксковаторт дайруулсан тухай дуудлага Цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу холбогдох цагдаагийн газраас үзлэг, шалгалт хийж байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Урьдчилсан байдлаар осолд өртсөн хүүхэд 7-р ангийн сурагч байсан нь тогтоогдсон байна. Ослын улмаас хүүхэд газар дээрээ нас баржээ. Эх сурвалж :цахиур.мн
Хичээлдээ явж байсан сурагч эксковаторт дайруулан газар дээрээ нас барчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-31 17:01:31
    Зочтн: Монголд үнэндээ амьдрах алга пизда цөмийн бөмбөг дэлбэлчихээсэй билээ
Шинэ мэдээ