Ч.Мөнхбаярыг өнгөрөгч хоёрдугаар сарын 17-нд ТЕГ-аас баривчилсан. Дараа нь мэдээлэл хийж, түүнийг гадаадын тусгай албаныхантай холбоотой байж болзошгүй, дансанд нь их хэмжээний ам.доллар гадаадаас орж ирсэн гэсэн үндэслэлээр хойшлуулшгүйгээр баривчилсан талаар мэдэгдсэн байдаг.
Түүнийг нэг сар цагдан хорихоор шийдвэрлэсэн анхны шийдвэр нь гуравдугаар сарын 23-нд дууссан бөгөөд үргэлжлүүлэн хорих шийдвэрийг шүүхээс гаргасан. Түүнд Эрүүгийн хуулийн дараах зүйл ангиар ял төлөвлөжээ. Шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзвэл түүнд 8-15 жилийн хорих ял оноох юм.
Гадны тагнуулч гэх Ч.Мөнхбаярын гэм буруутай эсэхийг шүүх хурал өнөөдөр болно |
|