Н.Учрал гишүүн ээ, НӨАТ-ын буцаан олголтоор амь зогоох боломжгүй шүү

2022-04-04,   490

УИХ-ын гишүүн Н.Учрал НӨАТ-ын талаарх мэдэмхийрэл олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байна. 
 
Түүний зүгээс "НӨАТ-ын буцаан олголтоор амьдарч байгаа иргэд маш олон байна" хэмээн мэдэгдэв. Ард иргэд НӨАТ-ын 10 хувиа төлөөр хоёр хувиа жилдээ дөрвөн удаа буцаан авдаг.  Гэхдээ эрхэм гишүүнээ хэрэв та тоо баримт тооцоо судалгаа хардаг бол НӨАТ-ын буцаан олголтоор амьдрах ямар ч боломжгүй. Хэдэн зуун саяар нь төлбөр тооцоо хийдэг та хэдэн төгрөгийн буцаан олголт авдагийг иргэд бид мэдэхгүй. Гэвч иргэдийн олонх нь улиралдаа ихээр бодоход 40-150 мянган төгрөг буцаан олголтод авдаг. Энэ мөнгөөр бүтэн улирал байтугай, сар бүр авдаг цалингаараа өл залгуулах боломжгүй болоод байгаа гэдгийг эрхэм гишүүн танд сануулах нь илүүц биз. 

Н.Учрал гишүүн ээ, НӨАТ-ын буцаан олголтоор амь зогоох боломжгүй шүү
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-04 13:56:02
    ттт: Хэдэн тэрбумын худалдан авалт хийж байж хэдэнг сая төгрөг авах байх. гэхдээ хэдэн тэрбумаар нь хулалдан авалт хийдэн хүн хэдэн сая төгрөгөөр амьдарна гэах уу?
Шинэ мэдээ