Өвөр Монголд мэрэгчээс гаралтай тахал бүртгэгдэж, энэ оныг дуустал сэрэмжлүүлэг зарлажээ

2022-04-04,   359

Өвөр Монголын Өөртөө Засах орны Бугат хотод хулганын тахал гарсан талаар орон нутгийн эрх баригчид мэдээллээ. Албаныхан тахлын улмаас үхсэн нэг хулганыг илрүүлсэн байна.
 
Улмаар Бугат хотод тахлын VI зэрэглэлийн сэрэмжлүүлэг зарлаж хулгана, үнэг болон бусад зэрлэг, мэрэгч амьтдаас хол байхыг иргэдэд анхааруулжээ. Мөн гадаа хээрийн орчинд ажилладаг иргэдийг урт өмд, ханцуйтай цамц өмсөхийг сануулсан байна. Сэрэмжлүүлгийн хүрээнд авах арга хэмжээнүүд энэ оныг дуустал үргэлжлэх аж.
 
https://www.globaltimes.cn/page/202204/1257468.shtml
 
 
Эх сурвалж: Isee.mn , GlobalTimes 
 

Өвөр Монголд мэрэгчээс гаралтай тахал бүртгэгдэж, энэ оныг дуустал сэрэмжлүүлэг зарлажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ