Монгол Улсын Үндсэн хуульд "Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно” хэмээх заалт бий.
Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд сонгогдох эрхээ эдэлсэн нэг хүний сонгууль болж, нижгээд их санал авсан талаар нийгмийн сүлжээнд бичигдэж байна. Бүр тодруулбал, экс Ерөнхийлөгч Х.Баттулга албан бус гэгдээд байгаа АН-ын даргад нэр дэвшүүлж, ялалт байгуулав. Уг нь тэрбээр УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай өрсөлдөж, 21 аймгийг тойрсон ч ДЭЭД ШҮҮХ С.Эрдэнийн Ардчилсан намын дүрмийг хүлээн зөвшөөрсөн үйл явцтай холбогдуулан нэрээ татсан юм. Ингэснээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга намын даргад ганцаараа өрсөлдөн олонхын санал авсан гэх. Гэвч түүнд АН-ын гэх юу ч үгүй. АН-ын даргын эрх мэдэл одоохондоо С.Эрдэнэд бий. 2020 оны УИХ-ын сонгуулиас хойш хөлөө жийлцсэн АН өнөөдрийг хүртэл эв зүйгээ ололгүй хэд хэдэн удаагийн сонгууль зохион байгуулсан. Энэ удаагийнх ч бас тэр үйл явцын нэг. Эцэст ээлжит сонгууль сонгууль нь хүчингүй болсоор өнөөдрийг хүрсэн.
Экс Ерөнхийлөгч Х.Баттулгын 500 сая төгрөгийг дэнчинд тавьж, багагүй хэмжээний хөрөнгө зарсан энэ удаагийн сонгууль түүнд ялалт авчирсангүй гэж хэлж болно.
Мэдээж хүн сонгох, сонгогдох эрхээ эдлэх нь аргагүй. Яг л "дур эзнээ голохгүй дунд чөмөг сүүжээ голохгүй” гэдэг шиг үйл явц өнгөрсөн өдрүүдэд болж өнгөрөв.
Учир нь сонгуулийн үйл явцтай холбогдуулан Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "АН-ын нэр барьж, лого ашигласан хэсэг бүлэг нөхдүүд хууль бус сунгааг зарлаад явж байсан. Улсын Дээд шүүх улс төрийн намын тухай хуулийн дагуу Монгол Улсад хууль ёсны нэг л АН байгаа гэдгийг баталсан. АН хуваагдсан зүйл байхгүй. Монгол Улсад хууль ёсны нэг л АН байна" хэмээн мэдэгдсэн.
Үйл явц хэрхэн өрнөхийг харах л үлдэж байна.
Экс Ерөнхийлөгчийн 500 сая төгрөгийн үнэтэй "ЯЛАЛТ"‼️‼️ |
|