Ерөнхийлөгч ЗАРЛИГ гаргажээ

2022-04-05,   1560

 Монгол Улсын Ерөнхийлөгч “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргасан байна. Уг зарлигийн талаар өнөөдөр 11:00 цагт Ерөнхийлөгчийн Тамгын газраас  Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн  танхимд олон нийтэд хандан мэдээлэл хийхээр болжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Ерөнхийлөгчийн зарлигийг танилцууллаа. Үүнд дараах зүйлсийг дурдлаа.
 
Архи согтууруулах ундааны зохистой хэрэглээг төлөвшүүлэх, өндөр хатуулгатай хэрэглээг бууруулах чиглэлээр бодлогын болон эрхзүйн өөрчлөлт хийх
Онцгой албан татварын ангилал, шатлалд өөрчлөлт оруулах замаар 38 хувийн хатуулгатай архи согтууруулах ундааны хатуулгыг арван жилийн хугацаанд жил бүр 2 хувиар бууруулах бодлого, эрхзүйн орчныг бүрдүүлэх
Архи согтууруулах ундаанд ногдуулах онцгой албан татварын орлогоос Хавдрын эмнэлэг, Донтох өвчнийг эмчлэх төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн төвийг байгуулах, Архи согтууруулах ундааны хор уршгийг нийгэмд сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх ажилд зарцуулах
Төрийн байгууллага болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс зохион байгуулж буй албан ёсны арга хэмжээнд өндөр хатуулгатай архи, согтууруулах ундаа хэрэглэхийг бүр мөсөн болиулах
 

Ерөнхийлөгч ЗАРЛИГ гаргажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-05 12:16:46
    Зочин: Эргүү лалар модоо тарьж кофи анандаа үзүүлэх гэж байгаан байлгүй
Шинэ мэдээ