Г.Бадамцэцэг​т байшин барьж өгөх ажлыг эхлүүлжээ

2022-04-06,   1712

Согтуу жолоочийн гаргасан ослын улмаас бүсэлхийнээс доош хэсэг нь мэдээгүй болж, 17 насандаа тэргэнцэрт суусан Г.Бадамцэцэгт байшин барьж өгөх ажлыг эхлүүлжээ. 
 
Энэ талаар сэтгүүлч М.Орхонтуул нийгмийн сүлжээнд "Бадмаадаа байшинг нь барьж өгөх ажил эхэллээ. Гудамжинд вок зарж, тоглолт зохион байгуулж 18 сая төгрөг босгосон 11 сард газар хөлдөөд хавар газар гэсэхээр барина гээд байшингаа захиалаад орхисон байсан билээ. Нээрээ хундам цутгахад тусална гээд байсан хүмүүс минь холбогдож тус болоорой хө. Ажил ч ундарч байна даа. Энэ ажлынхаа дараа "Аз жаргалтай хотхон" хүүхэд хөгшчүүлийн асрамж хотхоноо барих маш том ажилдаа орно доо хө. Бие биедээ Хайр түгээе. Хэлсэн л бол хийж амласан л бол явна аа хө" хэмээн бичжээ. 
 

Г.Бадамцэцэг​т байшин барьж өгөх ажлыг эхлүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ