Эрүүгийн цагдаагийн албанаас цахим гэмт хэрэг болон малын хулгайн гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тухайлбал, цахим орчинд хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийг илрүүлэн, сэжигтэн этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Тухайлбал, бага насны хүүхдүүдийг уруу татаж заналхийлэх, бэлгийн харьцааны хохирогч болгожээ. Тодруулбал, иргэн А нь насанд хүрээгүй 84 охиныг айлган сүрдүүлж заналхийлж бэлгийн харьцаанд орсон нь тогтоогджээ.
Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Нямбадралын хэлснээр "Цахим орчинд гэмт этгээдүүд нь хуурамч хаяг үүсгэн насанд хүрээгүй охинтой танилцах, хүүхдийг хууран мэхлэх өөртөө дасгаж заналхийлэх замаар бэлгийн харьцаанд орох, гаж бичлэг явуулсан гэмт хэргүүдийг шалгаж байна. Үүнд хүүхдүүд хохирогч болж байна. Хохирогч хүүхдүүд айхдаа нуугдмал байдалд орж байна. Тиймээс бага насны хүүхдүүдтэйгээ харилцан ярилцаж ойлголцох нь чухалтай байна. Гэр бүл салалт цуцлалт бас шалтгаалж байна. Монгол Улсын иргэн А нь 2020 онд хуурамч хаяг үүсгэн нийт 84 охинтой харилцаа тогтоож, айлгаж гуйж өөрсдөөр нь нүцгэн дүрс бичлэгээр нь дарамталж бэлгийн харьцаанд орсон нь тогтоогдсон. Мөн удаа дараа ял шийтгэл авч байсан этгээд бага насны хүүхдүүдийг цахим орчин уруу татаж, бэлгийн дур хүслээ хангасан хэргийг илрүүлсэн. Мөн бэлгийн дур хүслээ хангахаас гадна бичлэгийг бусдад зарж худалдаж ашиг олж байна" гэв.
ЭЦА:Иргэн А нь насанд хүрээгүй 84 охиныг айлган сүрдүүлж, заналхийлэх замаар бэлгийн харьцаанд орсон нь тогтоогдсон |
|