С.Эрдэнэ: Хоёр новш (З.Энхболд, Х.Баттулга)-той Монголын түүх хариуцлага тооцох цаг ирнэ

2022-04-07,   1273

Өнгөрөгч Ням гараг /2022.04.03/-ны өдөр явагдаж өндөрлөсөн АН-ын даргын сунгаандялалт байгуулсан гэх Х.Баттулгыг батламжлах хурал өнөөдөр /2022.04.07/ болжээ. Харин тус сунгаанаас нэр дэвшигч Ж.Батсуурь нэрээ татсан юм. Учир нь С.Эрдэнэ нарийн өргөн барьсан АН-ын дүрмийн өөрчлөлтийг Улсын дээд шүүх бүртгэсэн тул энэ удаагийн АН-ын даргыг тодруулах сунгаа “хууль бус” гэж мэдэгдсэн юм.
 
Тэгвэл Х.Баттулгыг батламжлах хурлын үеэр З.Энхболд АН-ын хүчингүй болсон тамгыг тайлбарлаж, “миний 2000 онд АН-ын генсек байхдаа хийлгэсэн тамга мөн байна” гэж мэдэгдсэ юм. 
 
Харин С.Эрдэнэ, “З.Энхболд гэж Төрийн ордны тайган байсан урвагч тамга хийлгэнэ ч гэж юу байхав?!! Монгол төрийн тамгыг Зика хийлгэдэг байсан юм байлгүй дээ?! АН-ыг самарсан ардчиллын ар нуруунд хутга шаасан Жонхуу Зика гэж 2-новштой Монголын түүх хариуцлага тооцох цаг ирнэ дээ тун удахгүй” гэж мэдэгджээ.

С.Эрдэнэ: Хоёр новш (З.Энхболд, Х.Баттулга)-той Монголын түүх хариуцлага тооцох цаг ирнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ