Р.Отгонжаргал: Төрийн тусгай хамгаалттай бүс, Их тэнгэрийн ам руу жагсагчид дайрсан учир албадан тарааж, эсэргүүцсэн иргэдийн саатуулсан

2022-04-08,   256

Сүхбаатарын талбайд өчигдөр болсон "Өөрсдөө хэмнэ" жагсаал үүрийн 4-5 цагийн үед хүчний байгууллагаас албадан тарааж, зарим иргэдийг баривчилсан юм.
 
Тэгвэл Эрүүгийн цагдаагийн албанаас өчигдрийн жагсаалын үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
 
Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал "Өчигдөр өглөө 10 цагаас залуус жагсаал цуглаан хийсэн. Тэд зөвшөөрөл аваагүй. Гэхдээ үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь дээдэлж, цагдаагийн байгууллагаас хэв журмыг анхааруулж, сануулж ажилласан. Харин Хууль зүйн дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг жагсагчидтай уулзах үеэр жагсагчид ус, ундааны сав чулуудаж, нэг эмэгтэйн толгой хагарсан. Тухайн иргэний толгой хагарч, хоёр оёдол тавиулсан байгаа. 
 
Улмаар цагдаагийн байгууллагын алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн залуус олон байсан. Мөн Их тэнгэрийн аманд очиж жагсаал цуглаан хийж, төрийн тусгай объктод халдах зэргээр хууль зөрчиж, хүний тоо бууруугүй, өсвөр насны залуус, насанд хүрээгүй хүүхэд ихээр байсан. Тиймээс 03.40 минутад албадлагын арга хэмжээ авч тараасан" гэлээ. 
 
Мөн тэрбээр "Албадлагын арга хэмжээ авах үед жагсагчид эсэргүүцэл илэрхийлсэн учир 40 орчим иргэнийг саатуулсан. Үүнээс 18 иргэнээс согтолтын зэрэг тогтоогдсон учир эрүүлжүүлсэн. Харин 20 гаруй иргэнийг албадан саатуулсан" гэлээ. 
 

Р.Отгонжаргал: Төрийн тусгай хамгаалттай бүс, Их тэнгэрийн ам руу жагсагчид дайрсан учир албадан тарааж, эсэргүүцсэн иргэдийн саатуулсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ