Энхтайваны гүүрний хажууд "Усан парк барина" гэж хашаалсан газарт "25 давхар орон сууцны хороолол" бариад эхэлжээ

2022-04-08,   740

Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2016 онд Энхтайваны гүүрний зүүн талд, Дунд гол урсдаг хэсгийн 11.8 га газарт “Азид хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбор соёл амралтын хүрээлэн”-г барина гэх сүржин мэдээ хэвлэлүүдээр цацагдаж байлаа.
 
Өвөл, зун, хавар, намрын аль ч улиралд Монголчууд яг л далайн эрэг дээр байгаа мэт амарч, сурфинг хийх боломжтой гэх “гоё” үгээр сурталчилж байсан тус усан парк 2020 онд ашиглалтад орно гэж байв. Гэвч “M&G” констракшны тэрхүү гоё үг залилан байсан байж болзошгүй байна. Учир нь усан парк барина гэж авсан тус газарт одоо 25 давхар орон сууцны хороолол буюу “ширэн бетон” баригдаж эхэлсэн төдийгүй аль хэдийн захиалгаа аваад эхэлжээ.
 
 
 

Энхтайваны гүүрний хажууд "Усан парк барина" гэж хашаалсан газарт "25 давхар орон сууцны хороолол" бариад эхэлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ