Өрийн дарамтад орсон эмэгтэй ХОЁР хүүгээ боомилон хөнөөжээ

2022-04-08,   9699

40 настай бүсгүй хоёр хүүгээ өрийн дарамтаас үүдэн хөнөөсөн гэдгээ өөрийн биеэр цагдаад очин мэдээлжээ. Хэрэг өнгөрөгч мягмар гарагт (2022.04.05) Өмнөд Солонгосын Сөүл хотын Гимчон дүүрэгт гарчээ. Тус эмэгтэйн нөхөр мөрийтэй тоглоомд донтсон нэгэн байсан бөгөөд өрийн дарамтад орсон тэд хоёр тийш болсон ч өр нэхэгчид тэднийг тайван орхиогүй аж. Хоёр хүүгийн хамтаар амьдарч байсан эмэгтэй гэрээсээ хөөгдсөнийхөө дараа сэтгэлийн гүн хямралд орсон ба 7, 8 настай хөвгүүдээ боомилон хөнөөсөн байна. Цагдаа нар түүний бүх зүйлийг авахаас айсан бүсгүй хөвгүүдээ өрөвдсөн тухайгаа дурдсан бөгөөд хөнөөснийхөө дараа нөхөр дээрээ очиж, хэргээ хүлээжээ. Тэд хамт цагдаагийн хэлтэст ирснээр уг хэрэг ил болсон бөгөөд цагдаа нар тэднийг нэн даруй саатуулан баривчилсан байна.
Өрийн дарамтад орсон эмэгтэй ХОЁР хүүгээ боомилон хөнөөжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ