Жагсаалын үеэр гэмтсэн цагдаагийн алба хаагчийн нэг нүдний хараа алдагдаж, мэс засалд оржээ

2022-04-11,   2290

Өнгөрсөн Баасан гараг/2022.04.08/-т Сүхбаатарын талбайд үргэлжилсэн “Монголдоо сайхан амьдаръя” жагсаалыг цагдаагийн алба хаагчид албадан тарааж, зарим иргэнийг баривчилсан билээ.
 
Энэ үеэр үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагч гавал тархиндаа битүү гэмтэл авч, баруун нүдний хараа нь алдагдан мэс засалд орсон байна. Мөн өөр нэгэн алба хаагч хөлөндөө бэртэл авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Цагдаагийн ерөнхий газраас тус өдөр цагдаагийн нийт 9 ажилтан хүнд, хөнгөн бэртэл авсан гэж мэдээлсэн. Тэгвэл үлдсэн долоон алба хаагч гэрээр хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.

Жагсаалын үеэр гэмтсэн цагдаагийн алба хаагчийн нэг нүдний хараа алдагдаж, мэс засалд оржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-12 04:46:12
    Zochin: Hohi chini
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-11 13:03:03
    Зочин: Хохь нь
Шинэ мэдээ