Нутгийн иргэдэд хүч хэрэглэсэн "Түмэн айл инвест" компанид үүрэг өгчээ

2022-04-13,   1235

Дорноговь аймгийн Мандах сумын Богдын Хошуун хонд гэх газарт нүүрс олборлохоор очсон “Түмэн айл инвест” компанийг нутгийн иргэд эсэргүүцэж буй. Эсэргүүцэл үзүүлсэн малчдад уурхайнхан том биетэй залуусаар хүч хэрэглэн гарыг нь мушгиж, хүлж танхайрч байгаа бичлэгийг нутгийн иргэд түгээсэн. Тэгвэл үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ аймгийн Засаг даргатай өнгөрсөн шөнө ярьж, ажлын хэсэг гаргажээ. Ажлын хэсэгт Аймгийн мэргэжлийн хяналын газар, БОАЖГ, Цагдаа, мэргэжлийн хяналтын албан тушаалтнууд багтсан байна. "Түмэн айл инвест" компанийн захиралтай Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас холбогдож ажлын хэсэг ажиллах хүртэл ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байх үүрэг өгчээ.
Нутгийн иргэдэд хүч хэрэглэсэн "Түмэн айл инвест" компанид үүрэг өгчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ