Монголын ипотекийн корпораци иргэдийг ЛУЙВАРДДАГ БАЙГУУЛЛАГА

2022-04-14,   544

Шадар сайд С.Амарсайхан өчигдөр нэгэн ноцтой мэдэгдэл хийлээ. Түүний зүгээс “Монголын ипотекийн корпораци” буюу МИК ОССК ХХК-ийг төрийн өмчийн байгууллага гэж ойлгодог байсан. Гэтэл энэ компани нь зүгээр л иргэдэд ипотекийн зээл зуучилсан гэдгээрээ хувь авч, луйварддаг байна. Тодруулбал, 8 хувийн зээл төлдөг иргэд 2-3 хувийг нь тус компанид өгч байсан гэсэн үг. Ийм луйврын системийг хүртэл гаргаж, иргэд, төр засаг гэлтгүй бүх салбараас хумсалж байна" гэлээ. Ийнхүү Монголын ипотекийн корпораци Засгийн газрын оролцоогүй байгууллага болж таарч байна. Уг байгууллагыг арилжааны банкуудын байгуулж, арилжааны банкуудад байгаа моргейжийн зээлийг багцлан хоёр дахь зах зээлд гаргаж дундаас нь их хэмжээний ашиг олж, луйварддаг байсныг ийнхүү төрийн хариуцлагатай албан тушаалтан мэдэгдлээ. Тус компани нь 16 жилийн турш иргэдийг луйвардаж ирсэн гэж ойлгож болохоор байна.
Монголын ипотекийн корпораци иргэдийг ЛУЙВАРДДАГ БАЙГУУЛЛАГА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ