Усанд осолдсон байж болзошгүй нэг хүүхэд, хоёр том хүнийг эрэн хайх ажил үргэлжилж байна

2022-04-14,   1556

Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн гол” гэдэг газар “Портер” загварын автомашин дотроо 3 зорчигчтой “Сэлэнгэ” голын усанд унасан байж болзошгүй тул дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас 04.12-ны өдрийн 12:53 цагт Онцгой байдлын албанд ирүүлсний дагуу эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Энэ сарын 13-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, сум дундын Цагдаагийн тасаг, сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж явсан иргэн С /47 настай, эрэгтэй/, О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. Эрэн хайх ажиллагааг тус сумын Тариахтай багийн “Харлагийн голын-Адаг” гэдэг газар 200 метрийн радиуст, “Харлагийн голын-Адаг” гэдэг газраас зүүн зүгт Сэлэнгэ сумын төв хүртэл 25 км-т “Сэлэнгэ” мөрний усаар завиар, “Харлагийн голын-Адаг” гэдэг газраас “Номт” гэдэг газар хүртэл зүүн зүгт 8 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:20 цагт түр зогсоосон. 04.14-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ
Усанд осолдсон байж болзошгүй нэг хүүхэд, хоёр том хүнийг эрэн хайх ажил үргэлжилж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ