ХУД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга С.Хүрэлбаатар бусдаас 40 сая төгрөгийн авлига авч байгаад баригджээ

2022-04-14,   1938

Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Хүрэлбаатар нь авлигын хэргээр баригджээ. Тодруулбал, тэрбээр ажлын байран дээрээ бусдаас 40 сая төгрөгийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ АТГ-ын мөрдөн байцаагчдад баригдсан байна. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. С.Хүрэлбаатар даргын хувьд олон жил хэлтсийн дарга хийж байгаа бөгөөд цагдаагийн алба хаагч нартайгаа зүй бусаар харилцдаг зан харилцааны хувьд асуудалтай нэгэн гэдгийг эх сурвалжууд хэлж байна.
ХУД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга С.Хүрэлбаатар бусдаас 40 сая төгрөгийн авлига авч байгаад баригджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-14 12:29:01
    Зоч: Олон жил дарга хийжээ. Олон жил, са, өдөр авилга авч байжээ гэж ойлгоход хүрлээ
Шинэ мэдээ