Шуурхай:Хардалтын улмаас хосууд "Гурван хүүхдээ ална" гэж тохиролцоод ээж нь том хүүгээ хөнөөсөн хэрэг гарчээ

2022-04-15,   10028

Гэр бүлээрээ үхлийг сонгож, том хүүгээ хөнөөн, бусад хүүхдээ ч егүүтгэх гэж байжээ -Эцэг эхийнхээ гарт амиа алдах байсан гурван хүүхдийг цагдаагийнхан аварлаа- Гэр бүлийн таарамжгүй харилцаа, хардалтын улмаас хүүхдүүдээ хөнөөж, дараа нь амиа хорлохоор тохиролцсон ноцтой хэрэг Баянзүрх дүүрэгт өнөө өглөө гарлаа. Тус дүүргийн 28 дугаар хорооны нутаг, Хужирбулангийн гудамжинд амьдардаг гэрийн эзэн 33 настай С.М, эзэгтэй Т.М нар хардалтын улмаас хоорондоо өнөө өглөө 08.00 цаг өнгөрч байхад маргалдаж, эцэстээ хүүхдүүдийнхээ амийг егүүтгээд дараа нь өөрсдийгөө хөнөөе гэж тохиролцсон гэнэ. Улмаар нэгэн сургуулийн долдугаар ангийн сурагч 13 настай Х хэмээх хүүгийнхээ амийг ээж Т.М нь хөнөөсөн байна. Ийнхүү ноцтой хэрэг өдүүлж байхад нь гэр бүлийнх нь бусад гишүүн цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр өглөө 08.10 цагийн үед цагдаагийнхан очиж, 12, ес, нэг настай хүүхдүүдийнх нь амийг аварч, хамгаалах байранд хүргэж, эхнэр, нөхрийг хорьж шалгаж эхэлжээ. Энэ гэр бүлийнхэн 2007 онд Улаанбаатар хотод шилжин ирсэн аж. Өдгөө цагдаагийнхан мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлж байна.
Шуурхай:Хардалтын улмаас хосууд "Гурван хүүхдээ ална" гэж тохиролцоод ээж нь том хүүгээ хөнөөсөн хэрэг гарчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 15
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-20 01:15:01
    Oyungerel: Eoeo arai ym be shuud tsaajlah heregtei
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-16 23:21:29
    Hi: Iim l baisn yum bol hvvhd yah gej gargadag bnaa araicde
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-16 15:04:52
    нэргүй: гэр бүлийн тухай хууль юууууу ч байхгүй тэнэг улс. Хардах хэмжээний харилцаа үүсгэсэн цаад хүмүүст үйлчилдэг хуультай бол иймэрхүү асуудал ядаж бага гарна даа. Хайран сайхан хүүхэд харамсалтай юм бэ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-16 11:32:34
    G: Ee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-16 11:10:08
    ЦэЦ: Ёо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-16 09:47:07
    Итгэл: Сэтгэцийн өвчтэй хүмүүс их болжээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-15 23:41:07
    хулан: эх хүнээс яаж тм үйлдэл гарваа аймшигтай юм бэ бүх насаар хорих хэрэгтэй 2данг нь бүр өөрийн эрхгүй нулимас гарч бна арайчдээ хүүхдүүд ямар буруутайн бээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-15 23:41:05
    хулан: эх хүнээс яаж тм үйлдэл гарваа аймшигтай юм бэ бүх насаар хорих хэрэгтэй 2данг нь бүр өөрийн эрхгүй нулимас гарч бна арайчдээ хүүхдүүд ямар буруутайн бээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-15 21:33:50
    Зочинзочин: Өөрсдөө л үхэж далд орооч бөгсний хэрүүлтэй бузруудаа Хүүхэд ямяр буруутай гэж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-15 20:13:23
    Y: 12, 9, 1nastai gehin tgd 4 hvvhedtei bsn yumu?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-15 19:06:37
    ц: аймар юмаа, яахаараа ингэдэг байна. хүүхдүүдэд ямар буруу байнаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-15 18:42:00
    f: er emgui sadarladag amdralaaraa toglogogoo boichix doo munxaguudaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-15 18:15:22
    AmgalanAmgalan:
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-15 17:41:57
    Oo bbg: Eoo Yu ch gsn vgiin be o
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-15 15:07:47
    Зочин: Ямар ч нийгэм болчиховдоо.
Шинэ мэдээ