ӨРӨӨ ДИЙЛЭХГҮЙН УЛМААС ӨӨРИЙГӨӨ ШАТААСАН ГЭЖЭЭ

2022-04-18,   1714

Төв талбайд өчигдөр /2022.04.17 /19:00 цагийн орчимд өөрийгөө шатааж, амиа егүүтгэхийг завдсан иргэний талаар бид мэдээлсэн. Уг иргэн нь 25 настай О гэгч бөгөөд бие дээрээ тусгай шингэн асгаж шатаажээ. Одоогоор уг иргэн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Түүний биеийн 50 хувь нь түлэгджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар О нь “Өргөө” төвийн урд байрлах гар утасны төвд худалдаа эрхэлдэг, ээж хойд аавтайгаа амьдардаг байжээ. Түүний хувьд гэр бүлийн зүгээс асуудалгүй, сэтгэц нь эрүүл байсан гэж ар гэрийн зүгээс тайлбар өгчээ. Мөн О нь онлайнаар покер тоглодог байсан ба өрөө төлж дийлэхгүйн улмаас ийм үйлдэл хийсэн байж болзошгүй байна. Үүнээс гадна их хэмжээний өртэйн улмаас сэтгэл гутралд орсон талаар мэдүүлэг өгчээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
ӨРӨӨ ДИЙЛЭХГҮЙН УЛМААС ӨӨРИЙГӨӨ ШАТААСАН ГЭЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ