Энэ дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн Дарви сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч н.Мөнхбаатар 13 настай охиныг гавлаж биед нь халдаж, хэрэг тулгасан гэх хэрэг гарсан талаар хэвлэл мэдээллээр явах болсон.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү, “Тус хэргийг шалгуулахаар алба хаагчид ажиллаж байгаа. Одоо надад байгаа мэдээллээр, тухайн охиныг 24 цагийн турш өрөөнд хорисон асуудал огт байхгүй гэсэн.
Тодруулбал, Ховд аймгийн Цагдаагийн газраас утсаар “Охиныг 24 цаг хориогүй. Тэнд дүү нартайгаа хамт байсан" гэсэн. Яг тус газарт ажиллаж байгаа ажлын хэсгээс тодруулж байж нэгдсэн мэдээлэл өгөх байх. Хэрэв ямар нэг байдлаар цагддаагийн алба хаагчид буруутай байвал бид хууль журмын дагуу хариуцлага хүлээлгэнэ. Нуух зүйл огт байхгүй" гэв.
Б.Баатархүү: Ховд аймагт 13 настай охиныг 24 цаг харанхуй өрөөнд хориогүй. Тэнд дүү нартайгаа байсан |
|