"Хөндий дэх аллага" хэмээн нэрлэгдээд байгаа гэмт хэргийн сэжигтнээр эрэн сурвалжлагдаж байгаа И Ин Э болон Жо Хён Сү нарыг Гоян дахь нэгэн оффисоос баривчилжээ.
Тэднийг сэжигтэн И Ин Эгийн нөхрийн амь насны даатгал болох 800 сая воныг авахын тулд хөнөөсөн хэрэгт сэжиглэн хайж байсан бөгөөд сэжигтнүүдийн тухай мэдээллийг И Ин Эгийн аав цагдаа нарт өгсөн байна. Сэжигтэн И-гийн аав цагдаа ба тэднийг цаашид хамгаалж чадахгүйд хүрсэн учир ийнхүү байршлыг нь илчлэхээр шийдсэн гэнэ.
Сэжигтнүүдийг энэ сарын 16-ны өдөр баривчилсан бөгөөд уг хэргээс гадна өөр хэд хэдэн хэрэгт буруутгахаар төлөвлөж байгаа аж.
И Ин Э нөхрөө нас барахаас дөрвөн сарын өмнө хоолонд нь загасны хор хийж, үүнээс нэг сарын дараа цөөрөм рүү түлхэхийг оролдож байсан нь тогтоогджээ. Мөн өмнө нь үерхэж байсан залуу нь Тайландад усанд сэлж байхдаа нас барсан бөгөөд учир шалтгааныг нь тодруулахаар тус улсын цагдаа нартай холбогдоод байгаа аж.
И Ин Эгийн үерхэж байсан залуус бүгд амь насны даатгал хийлгэж, учир битүүлгээр амиа алдсан нь олны анхаарлыг татаж буй. Жо Хён Сү нь И Ин Эгийн нууц амраг бөгөөд хамтдаа зугтаж байгаад ийн баригдсан байна.
ЭХ сурвалж : Zindaa
Сэжигтнүүдийг ААВ НЬ барьж өгчээ |
|