Өчигдөр буюу энэ сарын 18-ны өдөр сэтгэцийн өөрчлөлттэй иргэн хадам эгчийнхээ амиг зүй бусаар бүрэлгээд зугтжээ.
Хэргийг тодруулбал, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт 47 настай эмэгтэй Д нь гэрийнхээ гадаа хоолой хэсэгтэй зүсэгдсэн шархтай нас барсан байна гэх дуудлага ирсэн. Шалгахад хохирогчийн нөхрийн хамаатан болох 38 настай, эрэгтэй М гэгч нь амь насыг нь хохироож, хэргийн газраас зугтаж, эзэнгүй айлын байранд өөрийгөө хэвлийн тус газраа гурван удаа хутгалсан шархтай байхад нь дайчлан баривчилж, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Мөн дээрх гэмт хэргийг үйлдэж, өөрийгөө хутгалсан иргэн сэтгэцийн өвчтэй, эмнэлгийн хяналтанд байдаг болох нь тогтоогджээ.
Хадам эгчийгээ хөнөөж, өөрийгөө хутгалан гэмтээсэн этгээдийг баривчиллаа |
|