Дизель түлшний онцгой албан татварыг ТЭГЛЭЛЭЭ

2022-04-20,   504

Хуваарийн дагуу өнөөдөр /2022.04.20/ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.
 
ХуралдаанаарОлон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн дагуу Дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ. 
 
Тодруулбал, уг хуулийн хэрэгжилтийн хүрээнд иргэдийн өргөнөөр хэрэглэдэг 92 шатахууны үнийг тогтвортой барьж, дизелийн түлшний онцгой албан татварыг ийнхүү тэглэж байгааг албаныхан онцоллоо. 
Ийнхүү татварыг тэглэснээр 230 гаруй төгрөгийг литр тутамдаа хэмнэж байгаа аж. Хэрвээ татварыг тэглэхгүй бол 500 төгрөгөөр нэмэгдэх байсан тооцоо гарчээ. Ташрамд дурдахад, шатахуун болон бусад түлшийг онцгой албан татвараас чөлөөлөөд удаж байгаа юм. 
 

Дизель түлшний онцгой албан татварыг ТЭГЛЭЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ