А.Ариунзаяа: Нэг сая төгрөгөөс дээш цалинтай бол НДШ-ийн 50 хувийг буцаан олгохгүй

2022-04-20,   583

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар хуралдаж, хувийн хэвшилд ажиллагсдын НДШ-ийн 50 хувийг сар бүр буцаан олгох хуулийн төсөл өргөн барихаар болоод байсан. Дараа нь МАН-ын бүлэг хуралдаж, энэ агуулгыг дэмжээгүй юм. Тэгвэл энэ хуулийн төсөл өндөр цалинтай хүмүүс хамрагдахгүй хэлбэрээр боловсруулагдаж, УИХ-д өргөн баригдсан байна.
 
Энэ талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээлэхдээ “Энэ тал дээр олон санал ирсэн, МАН-ын бүлгээр орсон. Улмаар байгууллагаар нь биш цалингийн хэмжээгээр нь хязгаарлавал зүйтэй гэсэн санал ирсэн байна. Тодруулбал, нэг сая төгрөгөөс бага цалинтай иргэдийн НДШ-ийн 50 хувийг буцаан олгоно гэдэг үзэл баримтлалаар хуулийн төсөл өргөн баригдлаа.
 
Энэ хүрээнд албан журмын нийгмийн даатгал төлөгч 715 мянга, сайн дурын 147 мянган хүн энэ хүрээнд хамрагдах юм байна. Төсвөөс 172 тэрбум төгрөг төсвөөс буцаан олгогдохоор байна. Өөрөөр хэлбэл өндөр цалинтай хүмүүс хамрагдахгүй. Бага цалинтай иргэд үнийн өсөлтөд хамгийн их нэрвэгдэж байгаа” гэлээ.

А.Ариунзаяа: Нэг сая төгрөгөөс дээш цалинтай бол НДШ-ийн 50 хувийг буцаан олгохгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ