Иргэний хуулийн тавдугаар бүлгийн 486 дугаар зүйлд:
-"Тоглоом болон мөрий нь шаардах эрхийг бий болгохгүй. Тоглох мөрий тавихад зориулан олгосон зээл, урьдчилгаа, түүнчлэн мөрийний шинжийг агуулсан хөрөнгө нийлүүлэх тухай биржийн болон түүнтэй төстэй хэлцэлд энэ хуулийн 486.1-д заасан журам нэгэн адил үйлчилнэ" гэж заажээ.
Энэ нь хэрэв мөрийтэй тоглоом тоглоод бусдад их хэмжээний мөнгөө алдсан, эсвэл эд хөрөнгөө алдсан байвал заавал тухайн эд хөрөнгийг өгөх ёсгүй гэсэн үг. Түүнчлэн мөрийтэй тоглоом тоглох зорилгоор зээл авсан бол мөн адил үйлчилнэ.
Манай улс 1999 оны эрүүгийн хуулиар мөрийтэй тоглоомыг анх хуульчилсан. Тухайн үед тоглосон болон тоглуулсан аль аль нь эрүүгийн хариуцлага хүлээдэг байсан бол 2020 онд тус хуулийг өөрчлөн зөвхөн мөрийтэй тоглоом зохион байгуулсан аж ахуй нэгж, иргэнд эрүүгийн хариуцлага ноогдуулдаг болсон юм.
Тодруулбал, олон нийтийн газар эсвэл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр бусад эд зүйл ашиглан үр дүнг нь уьдчилан төсөөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол 450 нэгжээс 14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалттай. Мөн 240 цагаас 720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх болон зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, дээрх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ. Харин тоглосон үйдлүүдэд зөрчлийн тухай хуулинд зааснаар торгох шийтгэл ногдуулахаар заасан байдаг аж.
Өнгөрсөн онд мөрийтэй тоглоомын 483 хэрэгт бүртгэл нээн шалгажээ. Энэ нь 2020 онынхоос 94 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн ЦЕГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас банк санхүүгийн байгууллагатай хамтран шалгалт хийхэд өдөрт дунджаар 1000 гаруй дансаар 2000 орчим мөрийтэй тоглоомтой холбоотой гүйлгээ хийгддэгийг тогтоожээ.
Мөрийтэй тоглоод өрөнд орсон бол төлөхгүй байх хуулийн зохицуулалттай |
|